Буцах

Владимир Александрович Джанибеков

Хувийн дугаар - 86 (46)
Нислэгийн тоо -5
Нислэгийн хугацаа – 145 хоног 15 цаг 58 минут 35 секунд  
Задгай сансарт гарсан тоо – 2
Задгай сансарт ажилласан хугацаа – 8 цаг 34 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисгэгч, Нисэх Хүчний 5-р шигшээ

Төрсөн он ба газар:
1942 оны 5-р сарын 13-нд ЗСБН Казах Улсын Өмнөд-Казахстан мужийн Бостандык дүүргийн Искандер тосгонд төржээ. 1956 онд Бостандык дүүрэг ЗСБН Узбек Улсын бүрэлдхүүнд Ташкент мужийн засаг захиргааны нэгж болон багтах болсон. Крысин овогтой байсан ба гэрлэснийхээ дараа эхний эхнэрийнхээ овгийн авчээ.

Боловсрол ба эрдмийн цол зэрэг:
19449-1953 онуудад Ташкентын дунд сургуулиудад сурч байв. 1953-1958 онуудад Ташкент дахь ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Яамны харьяа Суворовын нэрэмжит Хилийн цэргийн дунд сургуульд суралцав. Хрущевын үеийн цэргийн цомхотголоор сургууль тарж энгийн сургууль руу шилжсэн.
1960 онд дунд сургуулиа төгсөв.
1960 онд Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуульд элсэхээр өрсөлдсөн боловч чадалгүй Ленинградын их сургуулийн физикийн факультетийн астрофизикийн ангид элсчээ. Энд 1 жил сураад 1961 онд Ейскийн Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуульд элсэн 1965 онд тус сургуулийн “байлдаан дахь онгоцны хэрэглээ ба ашиглалт” факультетийг “нисэгч-инженер” мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна. 1970-1971 онд сансрын ерөнхий бэлтгэлийн хүрээнд Москвагийн нисэхийн дээд сургуулийн 3-р курсийн программыг дүүргэсэн.

Мэргэжлийн үйл ажиллагаа:
Цэргийн албанаас халагдсаныхаа дараа холбооны оптик шугамын салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг хувийн компанид ажилласан. 2001 он хүртэл сансрын биетүүдийн ашигтай ачааллыг судлах шинжлэх ухаан техникийн олон улсын төвд ажилласан. Томскийн их сургуулийн зөвлөх профессор, Холбооны улсын экологийн технологийн сангийн захирлуудын зөвлөлийн гишүүн.

Цэргийн алба:
1965 оны 12-р сарын 4-өөс Ейскийн Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийн 963-р сургалтын нисэхийн хороонд нисэгч-зохион бүтээгчээр (1968 оны 6-р сарын 8-аас ахлах нисэгч-зохион бүтээгчээр) цэргийн алба хааж эхэлсэн. СУ-7 онгоцоор нисч байв. Сансрын нисэгчдийн отрядаас гарсныхаа дараа Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд (СНБТ) янз бүрийн алба хашиж байв. 1997 оны 8-р сарын 7-нд ОХУ-ын БХЯ-ны тушаалаар насны хязгаар хүрсэн тул бэлтгэл офицероор халагдсан ба 1997 оны 9-р сарын 9-нд СНБТ-өөс албан ёсоор халагдсан.

Цэргийн цол зэрэг:
Дэслэгч (1965.10.29)
Ахлах дэслэгч (1967.11.05)
Ахмад (1969.11.06)
Хошууч (1972.12.08)
Дэд хурандаа (1972.08.01)
Хурандаа (1978.01.24)
Хошууч генерал (1985.09.27)

Сансрын нисэгчдийн отряд ба СНБТ дэх алба:
1972 оны 7-р сарын 15-нд сансрын ерөнхий бэлтгэлээ дүүргэн 1-р удирдах газрын 1-р тасгийн сансрын нисэгчээр, 
1974 оны 4-р сарын 30-нд 1-р удирдах газрын 3-р тасгийн (ЭПАС хөтөлбөр) сансрын нисэгчээр, 
1976 оны 3-р сарын 30-аас олон улсын сансрын хөтөлбөрийн багийн ахлагчаар,
1979 оны 1-р сарын 30-аас агаар-сансрын системийн (“Буран” хөтөлбөр) багийн ахлагч,
1983 оны 11-р сарын 19-өөс СНБТ-ийн сансрын нисэгчдийн отрядын ахлагчийн орлогчоор тус тус томилогдон ажиллаж байв. 
1986 оны 6-р сарын 24-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргын албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан. Энэ албан тушаалд 1988 оны 3-р сарын 24 хүртэл ажилласан.
1988 оны 7-р сарын 20-оос 1997 оны 8-р сарын 7 хүртэл СНБТ-ийн 1-р удирдах газрын даргаар ажиллаж байв. Зэвсэгт хүчнээс халагдсаныхаа дараа СНБТ-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв.

Анхны нислэг:
1978 оны 1-р сарын 10-аас 16-нд “Салют-6” станц руу очих 1-р экспедицийн (ЭП-1) ахлагчаар Олег Макаровын хамт ниссэн. “Союз-27” хөлгөөр хөөрч “Союз-26” хөлгөөр буулт хийсэн. 
Дуудлага:  "Памир-1".     
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 5 хоног 22 цаг 58 минут 58 секунд байв.
1978 оны 11-р сарын 20-оос 1979 оны 5-р сарын 18 хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн 2-р (орлон нисэх) зөвлөлт-унгарын багийн ахлагчаар Бела Мадьярийн (Унгар) хамт нислэгийн бэлтгэл хийсэн. Нислэг “Союз-33” сансрын хөлгийн засварлагч тормозын хөдөлгүүрийн төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас хойшлогдсон. Үүнтэй холбоотойгоор 1979 оны 9-р сарын 3-аас 1980 оны 5-р сарын 12 хүртэл бэлтгэл дасгалыг дэмжин барих горимоор нислэгийн бэлтгэл хийсэн. 1980 оны 5-р сарын 26-нд “Союз-36” хөлөг хөөрөх үеэр хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1980 оны 10-р сарын 1-ээс 1981 оны 3-р сарын 6 хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн зөвлөлт-монголын үндсэн багийн ахлагчаар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн (Монгол) хамт нислэгийн бэлтгэл хийсэн.

Хоёр дахь нислэг
1981 оны 3-р сарын 22-оос 30-ны хооронд “Салют-6” станц руу очих 10-р экспедицийн (ЭП-10) хөтөлбөрийн дагуу “Союз-39” сансрын хөлгийн зөвлөлт-монголын багийн ахлагчаар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн (Монгол) хамт ниссэн.
Дуудлага:Памир-1
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 7 хоног 2 цаг 42 минут 03 секунд байв.
1981 оны 6-р сарын 1-ээс 1982 оны 1-р сар хүртэл “Салют-7” станц руу очих 1-р үндсэн экспедицийн (ЭО-1) хөтөлбөрийн дагуу нөөц багийн ахлагчаар Александр Александровын хамт бэлтгэл хийсэн.
1982 оны 1-р сарын 10-нд өвчний улмаас хасагдсан Юрий Малышевыг орлож зөвлөлт-францын хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Александр Иванченков ба Жан-Лу Кретьен (Франц) нарын хамт бэлтгэл хийсэн.

Гурав дахь нислэг
1982 оны 6-р сарын 24-өөс 7-р сарын 2-ны өдрүүдэд “Салют-7” станц руу очих экспедицийн зөвлөлт-францын хөтөлбөрийн дагуу “Союз Т-6” хөлгийн багийн ахлагчаар Александр Иванченков ба Жан-Лу Кретьен (Франц) нарын хамт нисчээ.  
Дуудлага:Памир-1
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 7 хоног 21 цаг 50 минут 52 секунд байв. 1983 оны 4-10-р саруудад “Салют-7” станц руу очих 3-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 3-р (нөөц) багийн ахлагчаар Муса Манаровын хамт нислэгт бэлдсэн. 1983 оны 12-р сарын 26-аас 1984 оны 7-р сарын 4-ны хооронд “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Светлана Савицкая ба Игорь Волков нарын хамт бэлтгэл хийсэн.

Дөрөвдүгээр нислэг
1984 оны 7-р сарын 17-оос 29-ны өдрүүдэд “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу “Союз Т-12” хөлгийн багийн ахлагчаар Светлана Савицкая ба Игорь Волков нарын хамт нисчээ.
Дуудлага:Памир-1
Нислэгийн үеэр 1984 оны 7-р сарын 25-нд нэг удаа 3 цаг 34 минутын хугацаагаар задгай сансарт гарсан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 11 хоног 19 цаг 14 минут 36 секунд байв. 1985 оны 3-р сарын 18-аас 5-р сарын 22 хүртэл “Салют-7” станцыг аврах 4-р үндсэн экспедицийн (ЭО-4) нэгдүгээр шатны хөтөлбөрийн дагуу үндсэн багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт нислэгт бэлдсэн. 

Тав дахь нислэг
“Салют-7” станцыг аврах хөтөлбөрийн дагуу “Союз Т-13” хөлгийн багийн ахлагчаар Виктор Савиныхын хамт ниссэн. Нислэгийн үеэр удирдлагагүй ажиллагаагүй болсон станцтай залгагдах ажил анх удаагаа хийгдсэн байна. Хөлгийн баг станцын ажиллагааг сэргээсэн. Георгий Гречкогийн хамт буулт хийж Виктор Савиных станцад ажиллахаар үлдсэн.
Дуудлага:Памир-1
Нислэгийн үеэр 1985 оны 8-р сарын 2-нд нэг удаа 5 цаг 00 минутын хугацаагаар задгай сансарт гарсан.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 112 хоног 03 цаг 12 минут 06 секунд байв. 1986 оны 6-р сарын 24-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын нисэгч нарыг бэлтгэх ажил хариуцсан орлогч даргын албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.

Хүндэт цол:
ЗХУ-ын 2 удаагийн баатар (1978 оны 3-р сарын 16, 1981 оны 3-р сарын 30).
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1978 оны 3-р сарын 16).  
БНМАУ-ын баатар (1981).

Ангилал:
3-р зэргийн цэргийн нисэгч (1965.10.29).
2-р зэргийн цэргийн нисэгч (1969.12.31).
3-р зэргийн сансрын нисэгч (1978.01.25).
2-р зэргийн сансрын нисэгч (1981.04.01).
1-р зэргийн сансрын нисэгч (1982.07.08).
Як-12, Як-18а, УТИ МиГ-15, МиГ-17, МиГ-21У, Су-7У, Су-7Б, Су-7БМ, Л-29, Ту-134 онгоцуудаар нийт 1000 гаруй цагийн нислэг үйлдсэн байна.

Спортын амжилт:
Узбекистаны хүндийг өргөлтийн “хагас хүнд” жингийн залуучуудын аварга

Нийгэм улс төрийн үйл ажиллагаа: 
1995 оны 12-р сард ОХУ-ын Төрийн Думийн сонгуульд Ирина Хакамадагийн “Общее дело” (“Нийтийн үйл хэрэг”) бүлгээс нэр дэвшин өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй. “21-р зууны хүүхдүүд” санг тэргүүлдэг. Одоо Москва дахь Ю.А.Гагарины нэрэмжит Соёл-ажил хэргийн төвийг байгуулах жилд гар бие оролцож байна (2008).  ОХУ ба Непал улсын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн халамжийн зөвлөлийн ерөнхийлөгч.

Шагналууд:
ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа (1978.03.16, 1981.03.30), Лениний одонгоор таван удаа (1978.03.16, 1981.03.30, 1982.07.02, 1984.07.24, 1985.09.26), “Улаан таван хошуу” одон (1976.01.15), “ЗХУ-ын Зэвсэгт хүчинд эх орны төлөө” 3-р зэргийн одон, Найрамдлын одон (1996.04.09), мөн ойн медалиудаар 9 удаа шагнагдаж байв.

Гадаад улсуудын шагналууд:
Хүндэт легионы одонгоор (Франц, 1982), БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Сүхбаатарын одон (Монгол, 1981), БНУАУ-ын Төрийн гавъяаны одон (Унгар, 1980), мөн БНМАУ-ын 2 медалиар шагнагдаж байв.

Олон улсын байгууллагын шагналууд:
Түүний нэрээр 3170 дугаартай бага гарагийг нэрлэжээ.

Гэр бүлийн байдал:
Эцэг – Крысин Александр Архипович, 1919 оны 11-р сарын 6-нд төрсөн, Дотоод хэргийн Ардын Комиссариат, Дотоод явдлын яамны Галаас хамгаалах албанд янз бүрийн алба хашиж байсан, бэлтгэл дэд хурандаа. Эх – Крысина (Четверткова) Евдокия Федоровна, (195.02.15 – 1997 оны 6-р сар), сувилагч. Дүү – Крысин Александр Александрович, 1944.07.01-нд төрсөн, Цахилгаан станцад ээлжийн жижүүр. Эхнэр (анхны) – Джанибекова Лилия Мунировна, 1942.10.02-нд төрсөн, Оддын хотхоны дунд сургуулийн хөгжмийн багш. Охин (анхны эхнэрийн) – Джанибекова Инна Владимировна, 1969.04.21-нд төрсөн. Охин (анхны эхнэрийн) – Джанибекова Ольга Владимировна, 1974.05.15-нд төрсөн.
Эхнэр – Геворкян Татьяна Алексеевна, Сансрын нисэгчдийн дурсгалын музейн ажилтан.   

Сонирхол:
Уран зураг сонирхдог. Юрий Глазковын шинжлэх ухааны уран зөгнөлт номын зургийг зурсан, түүний зургууд сансрын нисэгчдийн музейд тавигдаж байв, зөвлөлтийн шуудангийн №5007, 5008, 5109, 5110 каталогийн дугаартай маркууд ба америкийн сансрын маркуудын зохиогч. 1991 – 1998 онуудад агаарын бөмбөлгөөр буултгүйгээр дэлхийг тойрох америк-оросын багийн бүрэлдхүүнд орж дэлхийг тойрох хэд хэдэн оролдлого хийж байв.

Сонирхолтой баримтууд:
Владимир Александровичийн анхны эхнэр Лилия Мунировнагийн удам угсаа нь Алтан Ордны хаан Узбекийн хааны хүү Джанибекээс гаралтай. Сүүлд 19-р зуунд хааны үр удам ногайн бичиг соёл, уран зохиолыг үндэслэгчид соён гэгээрүүлэгчид болсон байна. Хоёр охины эцэг Мунир Джанибеков (Лилия Мунировнагийн эцэг) нь энэ удмын сүүлчийн эр хүн байсан. Тиймээс эцэг эх ба залуу хосууд зөвлөлдсөний үндсэн дээр Мунир-ага өөрийн хүү шиг үздэг Владимир Александрович эхнэрийнхээ овгийг авч Джанибековын удмыг үргэлжлүүлэх зөвшилцөлд хүрч байжээ.


Буцах