Буцах

Виктор Петрович Савиных

Хувийн дугаар 100  (50)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 252 хоног 17 цаг 37 минут 50 секунд  
Задгай сансарт гарсан тоо – 1
Задгай сансарт ажилласан хугацаа – 5 цаг  
Статус – “Энергия” ШУҮ-ийн нэгдлийн сансрын нисгэгч

Төрсөн он ба газар:
1940 оны 3-р сарын 7-нд ЗСБНХ Орос Улсын Киров мужийн Оричевын дүүргийн Березкины тосгонд төржээ.

Боловсрол ба эрдмийн цол зэрэг:
1957 онд Киров мужийн Тарасовы тосгоны дунд сургуулийг төгссөн.  
1960 онд Пермийн Төмөр замын техникумын “Зам ба замын аж ахуй” салбарыг “техникч-замчин” мэргэжлээр төгссөн.
1969 онд Москвагийн Геодези, сансрын фото зураг, зураг зүйн инженерийн дээд сургуулийг “оптик-электрон багаж” мэргэжлээр төгсөн “инженер-оптик-механик” болсон.
1976 онд дээрх сургуулийн аспирантурт эчнээгээр элссэн.
1985 онд техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг авсан. Диссертацийн сэдэв нь “Дэлхий орчмын тойрог зам дахь сансрын аппаратуудын чиг байршилын асуудал”.
1990 онд техникийн ухааны докторын зэрэг авсан. Докторын диссертацийн сэдэв нь агаар мандлын экологийн асуудалтай холбоотой ба диссертациа Санкт-Петербургт Воейковын нэрэмжит астрофизикийн хүрээлэнд хамгаалсан.
1994 онд ОХУ-ын Гадаад явдлын яамны Дипломатын академийг төгсөн “дипломат” мэргэжилтэй болсон.
2006 онд Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон.
2007 оны 1-р сарын 31-нд Өмнөд Оросын Техникийн улсын их сургуулийн (Новочеркассын Политехникийн дээд сургууль) эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус сургуулийн хүндэт профессор болсон.
2009 оноос Оросын ШУА-ийн ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулагдсан Сансрын топонимикийн комиссыг удирдаж байна.
Мэргэжлийн үйл ажиллагаа:
1960 оны 3-10-р саруудад Свердловскийн төмөр замд замын албаны 6-р станцын засварын бригадын ахлагчаар ажилласан.
1969 оны 9-р сараас 1969 оны 5-р сар хүртэл ЦКБЭМ-ийн 312-р тасагт дипломын ажлын дадлагын хугацаанд техникчээр, 1969 оны 5-р сараас инженерээр ажилласан.
1974 оны 2-3-р сард 314-р тасагт инженер, 1974 оны 3-р сарын 1-ээс 1975 оны 9-р сар хүртэл тэндээ ахлах инженерийн албан тушаалтай ажиллаж байв. Сарны сансрын хөлгүүд, орбит станцууд ба “Союз” хөлгүүдийн оптик багаж төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох ажил хийж байв.
1975 оны 9-р сарын 1-ээс 1978 оны 1—р сар хүртэл 111-р тасгийн ахлах инженерээр ажиллан хөлгийг баримтжуулах, бичиг баримтыг боловсруулах ажил хийж байв.
1978 оны 12-р сараас 1989 оны 2-р сар хүртэл “Энергия” ШУҮ-ийн нэгдлийн сансрын нисэгчдийн отрядад: 1978 оны 12-р сарын 8-аас 110-р тасгийн туршин нисэгч, 1982 оны 3-р сарын 1-ээс 291-р тасгийн туршин нисэгч, 1986 оны 4-р сарын 11-ээс 291-р тасгийн 1-р ангиллын зохион бүтээгч-туршин нисэгч, 1988 оны 7-р сарын 1-ээс 77-р цогцолборын (300-р тасаг) зохион бүтээгч-туршин нисэгч, удирдагчаар ажилласан.
1989 оны 2-р сарын 9-нд өөр ажилд шилжихтэй холбоотойгоор сансрын нисэгчдийн отрядаас гарсан.
1988 оны 11-р сард Москвагийн Геодези, зураг улсын их сургуулийн захирлаар сонгогдон 1989 оны 2-р сард ажилдаа орсон. ОХУ-ын Геодези зураг зүйн улсын албаны коллегийн гишүүн.
2007 оны 5-р сард захирлын албанд дахин сонгогдоогүй, 65 нас хүрсэн учраас ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүй байна.
Захирлын ажлаа өгсний дараа Москвагийн Геодези, зураг улсын их сургуулийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Цэргийн алба:

1960 оны 10-р сараас 1963 оны 9-р сар хүртэл Удмуртын Автономит улсын Сарапул хотод Зөвлөлтийн армийн төмөр замын цэргийн 35324-р ангид цэргийн алба хаасан. “Ахлах ахлагч” цолтой болсны дараа 01818-р ангийн даргын туслах болсон. Ивдень-Обийн төмөр замыг барих ажилд оролцсон. “Зөвлөлтийн армийн онцтон” тэмдгээр шагнагдаж байв.

Цэргийн цол зэрэг:
Ахлах ахлагч (1961 оноос)
Бэлтгэл хошууч (1982 оны 2-р сарын 22-оос)

Анхны нислэг

1981 оны 3-р сарын 12-оос 1981 оны 5-р сарын 26-ны хооронд В.Савиныхын хамт “Союз Т-4” хөлгийн ба “Салют-6” станцын 5-р үндсэн экспедицийн бортинженерээр ниссэн.
Дуудлага:Фотон-2”.
Станц дээр “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу 10, 11-р экспедицийн (Монгол, Вьетнам) багийнхантай хамтран ажилласан. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 74 хоног 17 цаг 37 минут 23 секунд байв. 1981 оны 12-р сараас 1982 оны 8-р сар хүртэл “Салют-7” станц руу очих “Союз Т-7” хөлгийн 2-р багийн хөтөлбөрийн дагуу В.Васютин ба И.Пронина нарын хамт нислэгийн бэлтгэл хийсэн.
1982 оны 9-р сараас 1983 оны 3-р сар хүртэл “Салют-7” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу 2-р багийн бортинженерээр В.Васютин ба А.Левченко нарын хамт бэлтгэл хийсэн.
1983 оны 3-р сард ЭО-2 2-р багт (“Союз Т-8”) үндсэн баг руу шилжсэн А.Серебровын оронд шилжин очсон. 1983 оны 5-р сараас 1984 оны 1-р сар хүртэл “Салют-7” станц руу очих ЭО-3 хөтөлбөрийн дагуу (“Союз Т-10”) эхлээд 3-р багийн бортинженерээр В.Васютины хамт, 1983 оны 10-р сараас 2-р багийн бортинженерээр В.Васютин ба В.Поляков нарын хамт бэлтгэл хийсэн. 1984 оны 3-6-р саруудад ЭП-4 хөтөлбөрийн дагуу (эмэгтэй хүн задгай сансарт гарах, “Союз Т-12”) 2-р багт В.Васютин ба Е.Иванова нарын хамт бэлтгэл хийсэн.
1984 оны 10-р сараас 1985 оны 3-р сар хүртэл “Салют-7” станц руу очих ЭО-4 хөтөлбөрийн дагуу 1-р багийн бортинженерээр В.Васютин А.Волков нарын хамт бэлтгэл хийсэн. 
1985 оны 3-5-р саруудад “Салют-7” станцыг аврах 4-р үндсэн экспедицийн эхний шатны хөтөлбөрийн дагуу үндсэн засварын багийн бортинженерээр В.Джанибековын хамт нислэгт бэлдсэн.

Хоёр дахь нислэг
1985 оны 6-р сарын 6-аас 11-р сарын 21-ны хооронд “Союз Т-13” хөлөг (дуудлага “Памир-2”) ба “Салют-7” станцын 4-р үндсэн экспедицийн (дуудлагаЧегет-2”) бортинженерээр ниссэн.
Хөөрөх үеийн багийн гишүүд: Джанибеков В.А., Савиных В.П.
Нэгдүгээр шатанд В.Джанибековын хамт станцын ажиллах чадварыг сэргээсэн, задгай сансарт 1985.08.02-нд 5 цагийн хугацаатай гарсан. Хоёрдугаар шатанд В.Васютин А.Волков нарын хамт ажлаа үргэлжлүүлсэн. В.Васютины өвчний улмаас нислэгийг зогсоож Савиныхыг багийн ахлагчаар томилсон.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 168 хоног 3 цаг 51 минут 8 секунд байв.
1986 оны 9-р сараас 1987 оны 7-р сар хүртэл “Мир” станц руу нисэх ЭП-1 хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-3” хөлгийн 2-р багийн бортинженерээр А.Соловьев М.Хабиб (Сири) нарын хамт бэлтгэл хийсэн.
1987 оны 11-р сараас 1988 оны 5-р сар хүртэл “Мир” станц руу нисэх ЭП-2 хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-5” хөлгийн 1-р багийн (зөвлөлт-болгарын 2-р нислэг) бортинженерээр бэлтгэл хийсэн.

Гурав дахь нислэг
1988 оны 6-р сарын 7-оос 17-ны өдрүүдэд “Союз ТМ-5” хөлгийн бортинженерээр ниссэн (дуудлага Родник-2”).
Багийн гишүүд: Соловьев А.Я., Савиных В.П., Александров Александр (Болгар).
6-р сарын 9-нд 4-р үндсэн экспедицийн багийнхан болох Титов В.Г., Манаров М.Х нарын ажиллаж байсан “Мир” станцтай залгагдсан. Хамтарсан нислэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа экспедици дэлхий рүү “Союз ТМ-4” хөлгөөр бууж ирсэн. Нислэгийн үргэлжилсэн хугацаа 9 хоног 20 цаг 9 минут 19 секунд байв.  

Нийгмийн үйл ажиллагаа:
1989-1991 онуудад ЗХУ-ын ардын депутат, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн экологийн хорооны гишүүн.
1995 оны 12-р сард Төрийн Думын сонгуульд бие даан нэр дэвшсэн боловч сонгогдоогүй.
1999 оны 12-р сард Төрийн Думын сонгуульд Кировын сонгуулийн тойрогт “Наш дом – Россия” намаас нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч, 1999 оноос сансрын нислэгт оролцогчдын олон улсын холбооны ерөнхийлөгч, Бүх холбоотын марк цуглуулагчдын нийгэмлэгийн Москвагийн салбарын тэргүүлэгч гишүүн. 2000 оноос Интернет боловсролын холбооны зохицуулах зөвлөлийн дарга.
Аксаковын сангийн халамжийн зөвлөлийн гишүүн.
“Оросын сансар” сэтгүүлийн ерөнхий редактор.
Бүх оросын боловсролын чуулганы төв зөвлөлийн гишүүн.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Олон нийтийн танхимын гишүүн. Олон нийтийн танхимын шийдвэрээр байгуулагдсан ахмад дайчид, цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүлийн асуудал хариуцсан комиссын гишүүн.
Сансар судлаачдын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Сансар судлаачдын холбооны оросын салбарын захирлуудын зөвлөлийн тэргүүн.
Сансрын нислэгт оролцогчдын бүс нутгийн олон нийтийн байгууллагын тэргүүн.
Оросын их дээд сургуулиудын холбооны тэргүүн.
2010 оны 12-р сарын 17-нд “Единая Россия” намын ерөнхий зөвлөлийн шийдвэрээр 2011 оны 3-р сарын орон нутгийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхээр баталсан. Энэ шийдэрээр В.П.Савиных Киров мужийн хууль тогтох байгууллагын сонгуульд “Единая Россия” намаас нэр дэвшигчдийн жагсаалтанд 3-рт бичигдэж байгаа юм.

Ангилал:
3-р зэргийн сансрын нисэгч (1981.08.27).
1-р зэргийн сансрын нисэгч (1986.04.11).

Зохиол бүтээл:
“Дэлхий хүлээж найдаж байна” (1983), “Сөнөсөн станцаас бичсэн захиа” (1999), “Сансраас харагдах газарзүй” (2000), “Вятка, Байконур, Сансар” (2002, 2010) номуудын зохиогч.
“Эх орны сансрын нислэгийн хүрээлэн байгаа орчныг судлахад олсон ололт амжилтууд” (1996), “Сансар дахь өнгийн хэмжилтүүд” (1996), “Мөнгөлөг үүлнүүд: сансраас харах нь” (1997), “Соёл иргэншлийн хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжлийн глобалчлал. Экологийн чиг хандлагууд”, “Экологийн мониторингийн систем дэх мэдээллийн технологи”  номуудын хамтран зохиогч.

Хүндэт цолууд:
ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1981, 1985)
БНМАУ-ын баатар (1981)
БНБАУ-ын баатар (1988)
ЗХУ-ын сансрын нисэгч (1981)
ЗХУ-ын Төрийн шагналт (1989), ОХУ-ын төрийн шагналт (1996)
ОХУ-ын Ерөнхийлөгчийн боловсролын салбар дахь шагналтан
ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн (2006)

Спортын амжилт:
Орчин үеийн таван төрөлтийн спортын мастер (1965), усанд сэлэлтийн улсын шүүгч (1967), усанд сэлэлтийн бүх холбоотын шүүгч (1980).

Зөвлөлтийн ба Оросын шагналууд:
ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа (1981, 1985), Лениний одонгоор 3 удаа (1981, 1985, 1988), “Эх орны гавъяа” 3-р зэргийн (1994), 2-р зэргийн (2000) одон, “Оросын флотын 300 жил”, “Москвагийн 850 жилийн ой” медалиудаар шагнагдаж байв.

Гадаад улсуудын шагнал:
БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль, Сүхбаатарын одон (Монгол, 1981), Арабын БНСири Улсын Дайчны алдар одон (Сири, 1987), Найрамдлын одонгоор  (Сири, 2000) шагнагдаж байв. Мөн зөвлөт-болгарын хоёрдугаар нислэгийн 15 жилийн ойг тохиолдуулан “Стара Платина” 1-р зэргийн одонг 2003 оны 6-р сарын 3-нд Болгарын ерөнхийлөгч гардуулан өгсөн.

Олон нийтийн байгууллагуудын шагнал:
2006 онд “Энхийг сахиулагч” дэлхийн буяны нийгэмлэгээс “Энхийг сахиулагч” одонгоор шагнасан, Оросын зохиолчдын холбооноос “Их гүрний соёл” олон улсын шагналаар шагнасан.

Олон улсын байгууллагуудын шагнал:
2005 онд түүний нэрээр 1975 оны 9-р сарын 3-нд нээгдсэн 6890 дугаартай бага гарагийг нэрлэсэн.

Гэр бүлийн байдал:
Эцэг – Савиных Петр Кузьмич, (1914.08.25 – 1983.05.26), Эх орны дайнд оролцогч.
Эх – Савиных (Решетникова) Ольга Павловна, (1916.06.30 – 2005.03.09), үйлдвэрийн ажилчин.  

Буцах