Буцах

Владимир Афанасьевич Ляхов

Хувийн дугаар - 91  (45)
Нислэгийн тоо -3
Нислэгийн хугацаа  – 333 хоног 07 цаг 47 минут 46 секунд  
Задгай сансарт гарсан тоо – 3
Задгай сансарт ажилласан хугацаа – 7 цаг 07 минут
Статус – ЗСБНХУ-ын сансрын нисгэгч, Нисэх хүчний 4-р шигшээ

Төрсөн он ба газар:
1941 оны 7-р сарын 20-нд ЗСБНХ Украин Улсын Ворошиловград (Луганск) мужийн мужийн Антрацит хотод төржээ.

Боловсрол ба эрдмийн цол зэрэг:
1959 онд Антрацит хотын дунд сургуулийг төгссөн.  
1960 онд Агаарын цэргийн 69-р армийн цэргийн нисэх хүчний нисэгчдийг сургах нисэхийн анхан шатны сургуульд нэг жил суралцсан. 1964 онд С.И.Грицевцын нэрэмжит Харьковын Агаарын нисэх хүчний нисэгчийн дээд сургуулийг төгссөн.
1975 оны 6-р сарын 24-нд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академийг “штабын удирдлага ба шуурхай тактик” мэргэжлээр эчнээгээр төгссөн.
1989 онд Ю.А.Гагарины нэрэмжит Цэргийн нисэхийн академид эрдмийн зэргийн шалгалтуудыг өгсөн.
Мэргэжлийн үйл ажиллагаа:
Сансрын нисэгчдийн отрядаас гарсны дараа 1995 оны 1-р сараас 1998 он хүртэл “Россия” хэвлэлийн фирмийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байв. 1998 онд тэтгэвэртээ гарсан.

Цэргийн алба:
1964 оны 12-р сарын 9-өөс Сахалины арал дээр Агаарын цэргийн 24-р дивизийн 777-р агаарын буудлагын хорооны ахлах нисэгчээр зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн.
1966 оны 2-р сарын 9-өөс Хабаровын хязгаарын Переславка тосгонд 11-р тусгай армийн 29-р дивизийн агаарын буудлагын 300-р хороонд ахлах нисэгчээр алба хаасан.
1994 оны 8-р сарын 19-нд ОХУ-ын БХЯ-ны тушаалаар насны хязгаар хүрсэн тул зэвсэгт хүчнээс халагдан бэлтгэл офицер болсон.

Цэргийн цол зэрэг:
Дэслэгч (1964.10.26)
Ахлах дэслэгч (1966.12.23)
Ахмад (1969.02.07)
Хошууч (1971.12.05)
Дэд хурандаа (1974.07.11)
Хурандаа (1979.08.25)
Сансрын нисэгчдийг бэлтгэх Төв (СНБТ) дэх алба:
1969 оны 8-р сарын 18-нд СНБТ-ийн 1-р удирдах газрын 3-р тасгийн (сарны хөтөлбөрүүд) сансрын нисэгчээр томилогдсон.  
1970 оны 3-р сарын 15-нд 1-р удирдах газрын 4-р тасаг руу шилжсэн.
1974 оны 4-р сарын 30-нд 1- удирдах газрын 1-р тасаг руу эргэн шилсэн.
1976 оны 3-р сарын 30-аас агаар-сансрын хэрэгсэлийн багийн сансрын нисэгч,
1979 оны 1-р сарын 30-аас орбит станц ба хөлгүүдийн багийн сансрын нисэгч, 1980 оны 5-р сарын 7-нд энэ багийн зохион бүтээгч-сансрын нисэгчээр ажилласан.
1982 оны 1-р сарын 25-нд ерөнхий ба тусгай зориулалтын орбит цогцолборуудын багийн сансрын туршин нисэгч, 1985 оны 2-р сарын 20-оос энэ багийн сансрын зохион бүтээг туршин нисэгчээр ажилласан.
1986 оны 10-р сарын 9-өөс 1-р багт мөн ийм албан тушаалтай ажиллав.
1987 оны 5-р сарын 14-өөс 2-р удирдах газрын 25-р тасгийн даргаар ажилласан.
1988 оны 10-р сарын 11-ээс СНБТ-ийн 1-р удирдах газрын (сансрын нисэгчдийг бэлтгэх) даргын орлогчоор, 1993 оны 3-р сарын 11-ээс сансрын нисэгчдийн отрядын ахлагчийн орлогчоор ажилласан.
1994 оны 9-р сарын 7-нд зэвсэгт хүчнээс халагдан бэлтгэл офицер болсонтой холбогдуулан СНБТ-ийн даргын тушаалаар сансрын нисэгчдийн отрядаас хасагдсан.

Анхны нислэг
1979 оны 2-р сарын 25-аас 8-р сарын 19 хүртэл “Салют-6” станц руу очих 3-р үндсэн экспедицийн ахлагчаар Валерий Рюмины хамт ниссэн. Нислэгийн үеэр КРТ-10 радио дурангийн антенн станцын байгууламжид тээглэсэнийг салгах зорилгоор төлөвлөгөөнөөс гадуур задгай сансарт гарсан: 1979.08.15-нд 1 цаг 23 минутын хугацаатай.
Дуудлага: “Протон-1”.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 175 хоног 00 цаг 35 минут 37 секунд байв.
1979-1980 онуудад олон улсын нислэгийн бүрэлдхүүнд бэлтгэл хийж байв.
1980 оны 10-р сараас 1981 оны 3-р сар хүртэл “Салют-6” станц руу очих экспедицийн 2-р (орлон нисэх) зөвлөлт-монголын багийн ахлагчаар Майдаржавын Ганзоригтой (Монгол) нислэгт бэлдсэн. 1981 оны 3-р сарын 22-нд “Союз-39” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байсан.
1982 оны 1-р сард “Салют-7” станц руу очих 1-р үндсэн экспедицийн хөтөлбөр дагуу 3-р (нөөц) багт Владимир Джанибековын оронд очсон, 1982 оны 1-р сарын 9-өөс 5-р сар хүртэл Александр Александровын хамт нислэгт бэлдсэн.
1982 оны 5-р сараас 1983 оны 4-р сар хүртэл “Салют-7” станц руу очих 2-р үндсэн экспедицийн (ЭО-2) хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) багийн ахлагчаар Александр Александров болон Александр Серебровын хамт нислэгт бэлдсэн (1983 оны 3-р сарын 8-нд А.Серебровыг В.Савиныхаар сольсон). 1983 оны 4-р сарын 20-нд “Союз Т-8” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1983 оны 5-6-р саруудад “Салют-7” станц руу очих 2-р үндсэн экспедицийн (ЭО-2) үндсэн багийн ахлагчаар Александр Александровын хамт нислэгт бэлдсэн.

Хоёр дахь нислэг
1983 оны 6-р сарын 27-оос 11-р сарын 23-ны хооронд “Союз Т-9” хөлгийн ахлагчаар “Салют-7” станцын 2-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу Александр Александровын хамт нислэгт бэлдсэн Александр Александровын хамт ниссэн.
Нислэгийн үеэр хоёр удаа задгай сансарт гарсан: 1983.11.01 – 2 цаг 49 минутын хугацаатай, 1983.11.03 – 2 цаг 55 минутын хугацаатай.
Дуудлага: “Протон-1”.
Нислэгийг 1983 оны 9-р сарын 26-нд “Союз Т” хөлөг хөөрөх үед гарсан осолтой холбоотойгоор сунгасан.  Нислэгийн үргэлжилсэн хугацаа 149 хоног 10 цаг 46 минут байв.
1985-1987 онуудад аврагч сансрын нисэгч хөтөлбөрөөр бэлтгэл хийж байв.
1987 оны 2-11-р саруудад “Мир” станц руу нисэх 3-р үндсэн экспедицийн хөтөлбөрийн дагуу 3-р (нөөц) багийн ахлагчаар Андрей Зайцевын хамт бэлтгэл хийсэн.
1987 оны 11-р сараас 1988 оны 5-р сар хүртэл “Мир” станц руу нисэх “Шипка” хөтөлбөрийн дагуу 2-р (орлон нисэх) зөвлөлт-болгарын багийн ахлагчаар Андрей Зайцев (3-р сард А.Серебровоор сольсон) болон Красимир Стояновын (Болгар) хамт бэлтгэл хийсэн. 1988 оны 6-р сарын 7-нд “Союз ТМ-5” хөлөг хөөрөх үед хөлгийн ахлагчийн орлон нисэгч байв.
1988 оны 6-8-р саруудад “мир” станц руу очих экспедицийн хөтөлбөрийн дагуу зөвлөлт-афганистаны үндсэн багийн ахлагчаар Валерий Поляков ба Мохаммад Даураны (Афганистан) хамт бэлтгэл хийсэн. 1988 оны 7-р сард М.Даураныг Абдул Момандаар сольсон.  

Гурав дахь нислэг
1988 оны 8-р сарын 29-өөс 9-р сарын 7-ны өдрүүдэд зөвлөлт-афганы хөтөлбөрийн дагуу “Союз ТМ-6” хөлгийн ахлагчаар ниссэн. Дэлхий рүү эргэж ирэх үед (А.Момандын хамт) автомат чиглүүлэгчийн системд гэмтэл гарч буултыг 1 хоног хойшлуулж байв.
ДуудлагаПротон-1”.
Нислэгийн үргэлжилсэн хугацаа 8 хоног 20 цаг 26 минут 27 секунд байв.  
1988-1994 онуудад аврагч сансрын нисэгчээр нөөцөнд бэлтгэл хийж байв.
1994 оны 9-р сарын 7-нд СНБТ-ийн даргын тушаалаар сансрын нисэгчдийн отрядаас хасагдсан.

Хүндэт цол:
ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1979.08.19, 1983.11.23)
ЗСБНХУ-ын сансрын нисэгч (1979.08.19)
Афганистан улсын баатар (1988.09.10)
ЗСБН Украин Улсын төрийн шагнал (1984)
Нийгэм улс төрийн үйл ажиллагаа:
1989-1990 онуудад Щелково хотын Ардын депутатуудын хотын зөвлөлийн депутат.
Сансар судлаачдын холбооны оросын салбарын захирлуудын зөвлөлийн гишүүн.

Ангилал:
3-р зэргийн цэргийн нисэгч (1966.07.15).
2-р зэргийн цэргийн нисэгч (1972.11.01).
1-р зэргийн цэргийн нисэгч (1974.12.25).
Цэргийн нисэх хүчний шүхэр-десантын сургалтын зааварлагч (1972.11.27)
3-р зэргийн туршин нисэгч (1973.04.13)
3-р зэргийн сансрын нисэгч (1979.08.22).
2-р зэргийн сансрын нисэгч (1983.11.05).
1-р зэргийн сансрын нисэгч (1988.11.05).
Нислэгийн нийт хугацаа 4500 гаруй цаг.

Спортын амжилт:
Хөлбөмбөгийн 3-р зэрэгтэй.

Шагналууд:
ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медалиар хоёр удаа, Лениний одонгоор 2 удаа (1979, 1983), Октябрийн хувьсгалын одон (1988), ойн медалиудаар 11 удаа шагнагдаж байв. Мөн афганистан улсын “алтан од” одон, “Эрх чөлөөний нар” одонгоор (Афганистан, 1988), “БНБолгарАУ” 1-р зэргийн одонгоор (1988), Сүхбаатарын одонгоор (Монгол) шагнагдаж байсан. 

Нийгмийн шагналууд:
Нийгмийн шинжлэх ухааны олон улсын академийн “Эх орны алдар” үндэсний шалгаруулалтын “Оросын алдар” номинацийн шагналтан (2008), “Эх орны алдар” 2-р зэргийн одон (2008). 

Гэр бүлийн байдал:
Эцэг – Ляхов Афанасий Иванович, (1911 – 1943), Эх орны дайны үед фронтод амь үрэгдсэн.
Эх – Юрова (Ляхова) Наталья Илларионовна, (1915 – 1981), уурхайд ажилчин.
Хойд эцэг – Юров Михаил григорьевич, 1927 онд төрсөн.
Дүү – Юрова Любовь Михаиловна, 1952 онд төрсөн, дотрын эмч.
Эхнэр – Ляхова (Есмурзаева) Зинаида Елисановна, 1945 онд төрсөн, нягтлан бодогчоор ажиллаж байсан.
Хүү – Ляхов юрий Владимирович, 1964 онд төрсөн, иргэний агаарын тээврийн нисэгч.
Охин – ляхова Ольга Владимировна, 1970 онд төрсөн, Москвагийн Хоршооллын дээд сургуулийг төгссөн.

Сонирхол:
Ан хийх, загасчлах. 


Буцах