Буцах

Жүгдэрдэмидийн ГҮРРАГЧАА

Хувийн дугаар-101
Нислэгийн тоо-1
Нислэгийн хугацаа-8 хоног
Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол улсын сансрын анхны нисэгч, хошууч генерал, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн.

1947-12-05 нд  Булган аймагийн Гурванбулаг суманд төрсөн.
1956-1960        Гурванбулаг сумын бага сургууль.
1960-1963        Хишиг-Өндөр сумын дунд сургууль.
1963-1966        Булган аймагийн 1-р арван жил.
1966-1968        Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль.



1968-1971        Хугацаат цэргийн алба.
            1971-Ахлагч
            1972-Бага дэслэгч
            1977-Ахлах дэслэгч
            1978-Ахмад
            1981-Дэд хурандаа
            1982-Хурандаа
            1984-Хошууч генерал

1971-1972        ЗХУ-ын Фрунзе хотод цэргийн нисэхийн сургууль.
1972-1977        Н.Е.Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академи.
1981                 Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх сургууль.
1981                 В.Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт 8 хоног ниссэн, дэлхийн
                        101 дэхь сансрын нисэгч.
1981                 МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч.
1983                 Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга.
1990                 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга,
                        Ардын Их Хурлын орлогч дарга, Ардын Их Хурлын депутатаар 3 удаа
                        сонгогдож ажилласан.
1996                 Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн штабын дарга.
2000                 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд.
2004                 Улсын Их Хурлын гишүүн.    

Буцах