Буцах
Баярын мэндчилгээ
2021-03-29
Энэ өдрүүдэд Монголын Улсын анхны сансрын нисгэгч, бидний эртний анд, Монгол Улсын болон ЗХУ-ын баатар, цэрэг арми, нийгмийн гарамгай зүтгэлтэн, генерал Жүгдэрдимидийн Гүррагчаа ОХУ-ын дээд шагнал Гэгээн Александр Невский одонгоор шагнуулсан явдлыг Орос дахь түүний олон найз нөхөд урам зориг, баяр хөөртэйгээр хүлээн авлаа. Энэ нь түүний Сансар судлалд оруулсан үлэмжийн хувь нэмэр, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон жилийн хөдөлмөрийг манай удирдлага одоо ч дурсаж, зохистойгоор өндрөөр үнэлж байгааг гэрчилж байна.
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ба БНМАУ-ын Улаан тугийн одонт манай 17-р тусгай бригадын дарга нарын хооронд найрсаг харилцаа хэзээ үүссэнийг би сайн мэдэхгүй байна - үүнийг манай найзаас асуусан нь дээр байх гэж бодож байна. Зөвлөлтийн 39-р армийн бусад цэргийн анги нэгтгэлтэй Сансрын нисгэгч нөхөрлөж байсан үгүйг би бас мэдэхгүй. Харин анхны сансрын нисгэгчтэй бие болсон нөхөрсөг харилцаа, Амгаланд одоо ч хадгалаглан үлдсэн байруудад болж байсан халуун дулаан улзалтуудыг Зөвлөлтийн армийн цэргийн төмөр замын одонт нэгтгэлийн олон ахмад дайчдын дурсгалд үлдсэнийг би баттай хэлнэ.
Гайхалтай хүн, мөн 17-р бригадын командлагч (1984 - 1987) хурандаа Виктор Михайлович Мителевын бэлэвсэн эхнэр Зинаида Павловнагаас зохиогчид илгээсэн дээрх уулзалтын нэгийг баримтжуулсан гэрэл зургийг дор харуулав.
Төмөр замын 17-р тусгай бригадын командлагч дэд хурандаа В.М. Мителев (зүүнээс хоёр дахь) улс төрийн хэлтсийн дарга дэд хурандаа А.С.Кортусов, сансрын нисгэгч БНМАУ ба ЗХУ-ын баатар генерал Ж.Гүррагча, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, Сүхбаатарын одонт В.П.Савиных, элчингийн ажилтны хамтаар. Улаанбаатарт 1986 оны орчим болсон албан бус уулзалт. (З.П. Мителевагийн архиваас)
Талийгаач нөхрийн анд найз мань Оросын энэхүү дээд шагнал хүртсэнд Зинаида Павловна чин сэтгэлээсээ баяр хүргэснийг тааламжтайгаар дамжуулж байна.
1987-1988 онуудад манай бригадын захирагч байсан хурандаа В.Н.Миренков мөн л сансрын нисгэгчийн жинхэнэ найз байв. Тэрээр Гүррагчаатай танилцахгүй байхын аргагүй, сэтгэл татсан, маш идэвхтэй, жинхэнэ найз байсан гэж одоо дурсдаг.
БНМАУ-ын хүндэт төмөр замчин хошууч генерал Валерий Николаевич Миренков өөрийн найз
Ж.Гүррагчад ОХУ-ын дээд шагналыг гардуулсантай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн баярын мэнд хүргэсэн!
Таны үзэсгэлэнт эх орны тэнгэр нь цэлмэг, эрхэм найздаа эрүүл энхийг хүсье!
1988-1992 оны хооронд төмөр замын 17-р бригадын сүүлчийн захирагчаар ажилласан хурандаа Анатолий Михайлович Титов БНМАУ-ын сансрын нисгэгч, цэрэг-нийгмийн зүтгэлтэн, генерал Ж.Гүррагчатай олон удаа уулзсан тухайгаа ярьсан юм. Мөнхийн найз, сайн нөхөр тэрээр ах дүү улсын армиудын хооронд бий болсон олон жилийн найрамдал, цэргийн уламжлалт нөхөрлөлийн тухай яриа хийж, ангийн байршилд ирж албан хаагчидтай уулзахад хэзээд бэлэн гэдгээ үргэлж үзүүлж байсан. Тэрбээр Сансрын тухай олон сонирхолтой зүйлийг ярихын хажуугаар манай төмөр замын нэгтгэлийн бүтээн байгуулалтын ажлын саад бэрхшээл, ололт амжилтыг гүнзгий ойлгодог байсан. Тэр манай одонт бригадад өөрийн хүн байсан!
Бригадын төв байранд болсон ёслолын хурлын Тэргүүлэгчид. Генерал Ж.Гүррагча үг хэлж байна,
зүүн талд нь бригадын захирагч, БНМАУ-ын хүндэт төмөр замчин, хурандаа А.М.Титов,
түүний орлогч нар, сансрын нисгэгчийг дагалдан яваа хүмүүсийн хамт. 1990 он
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа 17-р төмөр замын тусгай нэгтгэлийн захирагчийн хамт авхуулсан
энэхүү содон гэрэл зургийг 1990 онд Зөвлөлтийн цэргийн төмөр замын ажилчид дээр
түүнийг хамгийн сүүлд зочилох үед зохиогдсон ёслол хурлын дараа авсан юм.
Энэ гайхамшигтай хүнтэй хамт зураг авхуулсан бүх цэрэг дайчид, бага даргууд, офицерууд энэхүү уулзалтыг насан туршидаа санан дураж байгаад итгэлтэй байна. Оросын Гэгээн Александр Невскийн одонгоор шагнуулсан Монгол Улсын гарамгай иргэн, манай улсын агуу анд генерал Ж.Гүррагчаад чин сэтгэлийн баярын мэндийг захирагчийн хамт дамжуулж байна! Сансрын нисгэгч Таньд ах дүү ард түмний хоорондын найрамдлыг бэхжүүлэх одоогийн үндсэн ажилдан амжилт, эрүүл энхийг хүсье!Танд эрүүл энхийг хүсье!
С.Лелеко