Буцах
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.
2021-03-18
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж тусгай төлөвлөгөө батлагдсан болно. Тус ажлын төлөвлөгөөний хүрээнд ОХУ-ын Улаанбаатар дахь Русский дом, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ШУА-ийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хамтран “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн судалгаа шинжилгээ, орчлон ертөнцийн үүсэл хөгжил, зайнаас тандан судлал ба геоинформатик, сансрын технологийн хэрэглээ, пуужин болон хиймэл дагуулын судалгаа хөгжүүлэлт түүний чиг хандлага зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой асуудлаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч, хэрэглэгч сонирхогч, хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор зохион 2021 оны 3- сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хуралд 20-иод байгууллагын 16 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэгдсэн.